Posts

Төлийн бэлтгэл- 2023 /Өвөрхангай аймаг/

Өвөрхангай аймгийн төл бойжилт 99.3%-тай байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 1.6 сая мал байгаагаас 3.3 хувь буюу 56247 мал төллөж, 1235 мал хээл хаяжээ. Төл бойжилт 99.3 хувьтай байгаа ба 260 төл хорогджээ.  Энэ жил аймгийн хэмжээнд 4.5 сая толгой мал өвөлжиж байгаагаас 25 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Тодруулбал, ямаа 11714, хонь 9716, үхэр 1997, адуу 1646, тэмээ 12 толгойгоор хорогджээ. Хорогдол нийт малын 0,55 хувийг эзэлж байна.  

Цагаан сар /Сурвалжилсан тэмдэглэл/

Image
Улаанбаатар хот-Үзэсгэлэн болгогч усан Туулай жил Шинийн нэгний өглөө аав ээж болон өвөөгийндөө очиж золгохоор эртлэн босч яаравчлан хөдөллөө. Булган аймгийн Гурванбулаг сум руу хүлгийн жолоо татахаар төлөвлөсөн юм. Аавын гэрт орохоос авхуулаад гарах хүртэл танил дотно мэдрэмж тасралтгүй хөвөрнө.  Тавагтай идээ, тахилын ширээ, дурсамж яриа, дулаан уур амьсгал гээд л сүүлийн хэдэн жил нижгэр тэмдэглээгүй хамаг Монголын цагаан сар айл хотод ийнхүү эхэллээ.  Дараагийн айл болох өвөөгийндөө золгохоор очтол түм түжигнэж, бум бужигнаж байхтай таарав. Том өрөөнд дөнгөж саяхан жигнүүрээс гарсан амттай  халуун  буузны үнэр ханхлан, баярын ширээ тойрсон томчууд элдвийг хөөрөлдөхөд хуучны дурсамж сэргэнэ. Харин унтлаганы өрөөнд хүүхдүүд хуваарьлагджээ. Тэд ч бас жижигхэн амандаа бууз чихэн нас насны ангиллаараа хуваагдан тоглоцгооно. Гэхдээ монгол наадгай биш, эвлүүлдэг дүрс, барби, машин ч биш. Тэд зөвхөн гар утсаар л тоглож хоорондоо ойлголцож байлаа. "Хүүе цайгаа уугаарай, х...