Төлийн бэлтгэл- 2023 /Өвөрхангай аймаг/
Өвөрхангай аймгийн төл бойжилт 99.3%-тай байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 1.6 сая мал байгаагаас 3.3 хувь буюу 56247 мал төллөж, 1235 мал хээл хаяжээ.Төл бойжилт 99.3 хувьтай байгаа ба 260 төл хорогджээ.
Энэ жил аймгийн хэмжээнд 4.5 сая толгой мал өвөлжиж байгаагаас 25 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Тодруулбал, ямаа 11714, хонь 9716, үхэр 1997, адуу 1646, тэмээ 12 толгойгоор хорогджээ. Хорогдол нийт малын 0,55 хувийг эзэлж байна.
Comments
Post a Comment